card

Бидний тухай

Захирлын мэндчилгээ

Цахим хуудсаар маань зочилж буй эрхэм танд энэ өдрийн мэнд хүргэе.

Газрын тосны бүтээгдэхүүний салбарт бид харьцангуй “шинэ тоглогч”. Гэхдээ бид эрдэм мэдлэг, инновацийг эрхэм болгож, олон улсын жишигт нийцсэн үйлчилгээг үзүүлэхийн төлөө өдөр өдрөөр, алхам алхмаар амжилттай урагшилж байна.

Бид мэргэжлийн ёс зүйтэй, чадварлаг баг хамт олныг бүрдүүлж чадсан бөгөөд энэ салбартаа хамтын хүчээр байр сууриа улам бэхжүүлж, зорьсон зорилгодоо хүрч чадна гэдэгтээ итгэл төгс байгаа юм.

Чанартай бүтээгдэхүүн, итгэлтэй үйлчилгээ бол бидний нэрийн хуудас. Тиймээс бид хэзээд хамтын хөгжлийг эрхэм болгоно.

Та бүхэн бидэнтэй үргэлж хамт байгаарай!

Алсын хараа

  • Чанартай бүтээгдэхүүнээр итгэлтэй үйлчилгээ үзүүлж, хамтын хөгжлөөр үнэт зүйлс бүтээнэ.

Эрхэм зорилго

  • Эрдэм мэдлэгээр инновацийг нэвтрүүлж, эх дэлхийгээ хамгаалан, аюулгүй ажиллагааг баримтлан, олон улсын жишигт нийцсэн үйлчилгээг үзүүлнэ. 

Бидний үнэт зүйлс